images

Элчин сайд Л.Болд Европын Парламентын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Салватор Де Меотой 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2022-11-10

240

Элчин сайд Л.Болд Европын Парламентын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Салватор Де Меотой 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уулзав.

Уулзалтаар Элчин сайд Монгол Улс Европын Холбооны үндсэн хууль, эрх зүйн шинэчлэлийн туршлагаас судлах үүднээс Европын Парламент, тэр дундаа ЕП-ын Үндсэн хуулийн байнгын хороо, ЕП дахь Төв ази, Монголтой харилцах бүлэгтэй хамтран Брюссель хотноо онол, практикийн бага хурал зохион байгуулах асуудлыг хөндөн ярилцав.

Ноён Салватор Де Мео Европын Холбоо өөрсдийн эрх зүйн шинэчлэл, болон иргэдийн оролцооны талаар туршлага хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж, үндсэн хуулийн шинэчлэл асуудлаарх онол, практикийн бага хурлыг Брюссель хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.