images

Элчин сайд Л.Болд СЕХ-ны төлөөлөгчдийн хамт Смартматик” компанид зочлов

ЭСЯ-ны мэдээ

2024-04-19

202

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчдийн хамт 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Амстердам хотноо байрладаг сонгуулийн техник хангамжийн “Смартматик” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Тус компани нь сонгуулийн санал тооллогын дэвшилтэд техник, технологийг ашиглан сонгуульд санал өгөх иргэдийн идэвхтэй оролцоог хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг бөгөөд цахим санал хураалтын хамгийн шалгарсан технологийг эзэмшиж байна.