images

Элчин сайд Л.Болд Лиежийн их сургуулийн оюутнуудад илтгэл тавив

ЭСЯ-ны мэдээ

2024-04-18

273

Элчин сайд Л.Болд 4 дүгээр сарын 16-ны өдөр Бельгийн Хаант Улсын Лиежийн их сургуулийн оюутнуудад "Монгол улс болон дипломат харилцааны шинэ сорилтууд" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Арга хэмжээг нээж тус сургуулийн Нэгдүгээр орлогчректор, профессор Паскал Понкин үг хэлсэн бөгөөд улс төр болон хууль зүйн чиглэлээр сурч буй 300 гаруй оюутан залуус мөн  багш нарын төлөөлөл оролцов. Элчин сайд Л.Болд монголын түүх, ёс заншил, нүүдэлчдийн соёл уламжлалын талаар дэлгэрэнгүй танилцуулж,  олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлуудад хандаж буй Монгол Улсын байр суурийн талаар оюутнуудын сонирхсон асуултад хариулж, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Лекцийг тус их сургуулийн профессор, Бельги улсын Захиргааны шүүхийн дээд танхимын гишүүн, хуульч К.Беренд хөтөлж явуулсан болно.

Тус сургуулийг анх 1817 онд үүсгэн байгуулсан бөгөөд нийт 25000 гаруй оюутантай Бельгийн Хаант Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг билээ.

ЗУРГИЙГ: copyright @ ULiège-Photo : S. Seyen 2024