images

Элчин сайд Л.Болд “Смартматик” компаний төлөөлөлтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-04-16

232

Элчин сайд Л.Болд сонгуулийн техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Смартматик” компанийн төлөөллийг тус ЭСЯ-нд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав. 

Тус компани нь 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  дэлхийн 36 улстай хамтран ажиллан сонгуулийн санал хураалтын системийг боловсронгуй, найдвартай болгоход дэмжлэг туслалцаа үзүүлдэг, салбартаа тэргүүлэгч компани юм байна.