images

МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-03-25

241

Нидерландын Ситтард хотноо 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бенилюксийн орнуудад ажиллаж, амьдарч буй монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, тус хотын захиргааны Соёлын хэлтсийн дарга Андриэс Хоутаккерс, тус үзэсгэлэнг толилуулж буй урлангийн эзэд болох М.Даваа, Н.Мариа болон Ситтард хотын Арт де Доминен музейн орчин үеийн урлаг хариуцсан дарга нар үг хэлсэн бөгөөд нийт 100 орчим иргэд, уран бүтээлчид оролцсон болно.

Уран бүтээлч М.Даваа, Л.Мижиддорж, С.Тамир, Л.Саранхөхөө, Б.Туул, Б.Мөнхцэцэг, Э.Найдандорж, Т.Түвшинжаргал, Д.Эрдэнэчулуун, Д.Ганболд, С.Шүрэнцэцэг нарын орчин үеийн уран зураг, монгол зураг, керамик, төмөр болон чулуун баримал зэргийг 2024 оны 3 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл тус хотын иргэдэд толилуулах юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр морин хуурын аялгуу эгшиглүүлж, монгол ерөөл айлдахаас гадна монголын тухай видео бичлэг гаргаж, монгол дуу эгшиглүүлэн Монгол Улсаа сурталчлав.