images

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо УДШ-ийн Эрүүгийн танхимын дарга Ч.Хосбаяр тэргүүтэй хуулийн байгууллагуудын төлөөлөгчдийн хамт ажиллав.

ЭСЯ-ны мэдээ

2024-03-21

244

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын дарга Ч.Хосбаяр тэргүүтэй хуулийн байгууллагуудын төлөөлөгчдийн хамт ажиллав. Энэ үеэр Люксембург хотноо байрлах Европын холбооны Шүүхийн төв байранд зочилсон бөгөөд хуулийн зөвлөх С.Кристоф, хэвлэлийн төлөөлөгч Х.Ост нартай уулзаж, тус шүүхийн үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каины ажлын байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.