images

Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Ж.Хенгентэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-03-20

207

Элчин сайд Л.Болд 3 дугаар сарын 19-ний өдөр Люксембургийн Их Гүнт Улсын ГХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Ж.Хенгентэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцов. Хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Ж.Хенгений зүгээс Монгол Улсад тохиолдоод буй байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад нааштай шийдвэр гаргуулахад чармайн ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын зүрх судасны төв байгуулахад шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг судалж байгаагаа мэдээлэв.