images

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оны 5 дугаар сараас үүрэгт ажилдаа орохоор болов

ЭСЯ-ны мэдээ

2024-03-14

226

Гааг хотноо 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тангарагаа өргөсөн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Хяналтын танхимын шүүгчээр 2024 оны 5 дугаар сараас үүрэгт ажилдаа орохоор болов.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Хяналтын танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн танхим юм.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн шүүгчээр сонгогдож, тангараг өргөсөн 6 шүүгчээс ганцаараа Хяналтын танхимд ажиллах ба Япон, Перу, Уганда, Гүрж Улсын шүүгч нартай хамт ажиллах болно.

Хяналтын танхимд Томоко Акане (ОУЭШ-ийн Ерөнхийлөгч), Луз дэл Кармен Ибанез Карранза, Соломи Балунги Босса, Гоша Лордкипанидзе, Д.Эрдэнэбалсүрэн; Шүүн таслах танхимд Кимберли Прост, Жоанна Корнер, Миатта Мариа Самба, Алтеа Виолет Алексис Виндсор, Пак Ки Бон, Николас Гиюу, Бети Хохлер; Урьдчилсан хэлэлцүүлгийн танхимд Росарио Салвадоре Айтала, Рейне Алапини-Гансоу, Мариа дэл Сокорро Флорес Лейра, Сергио Герардо Удалде Гондинез нар тус тус ажиллахаар болжээ.