images

Элчин сайд Л.Болд Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий асуудал, бодлогын зөвлөлийн 2024 оны хуралдаанд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-03-11

201

Элчин сайд Л.Болд Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий асуудал, бодлогын зөвлөлийн 2024 оны хуралдаанд Гааг хотноо энэ 3 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд оролцов. Тус хурлаар цахим эдийн засаг, бизнесийн эрх зүй, улс орнууд хоорондын хүүхэд үрчлүүлэх болон асран хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт, оюуны өмч, апостиль гэрчилгээний конвенцын хэрэгжилтийн чиглэлээр ажилласан Ажлын хэсгийн тайлан, төсвийн асуудлыг хэлэлцэн батлав.

Дээрх хурлын үеэр Элчин сайд Л.Болд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бернасконитой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улс тус байгууллагын баталсан “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх тухай”, “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” , “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” конвенцид тус тус нэгдэн орж, хамтран ажиллаж байна.