images

Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах анхны шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэн тангараг өргөв

ЭСЯ-ны мэдээ

2024-03-11

244

Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах анхны шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэнгийн тангараг өргөх ёслол 2024 оны 3 дугаар сарын 8-нд Нидерландын Хаант Улсын Гааг хотноо тус шүүхийн байранд болов. Тус тангараг өргөх түүхэн ёслолд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Элчин сайд Л.Болд, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нар оролцож, түүнд баяр хүргэв.

ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэг ажилдаа орж байгаа бөгөөд тэрээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр сонгогдсон БНСУ, Румын, Тунис, БНФУ, Словени Улсаас сонгогдсон шүүгч нарын хамт есөн жил ажиллах юм.