images

Элчин сайд Л.Болд төслийн танилцуулгад оролцлоо

ЭСЯ-ны мэдээ

2024-02-27

191

Элчин сайд Л.Болд 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Бельги дэх Казахстаны Элчин сайдын яаман дээр болсон Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын Европын холбооны шинжээчийн төв (SOCIEUX+) төслийн танилцуулгад оролцлоо. SOCIEUX+ нь Европын Холбооны түнш орнуудын мэргэжилтнүүд болон байгууллагуудын хооронд нийгмийн хамгааллын асуудлаар мэдлэг, туршлага солилцоход чиглэсэн Европын Холбооны санаачилга юм. Тус байгууллага нь Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж, улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын тогтолцоог хүртээмжтэй болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Тус арга хэмжээнд Төв Азийн орнууд болон Монгол Улсын Элчин сайдын яамдын төлөөлөгчид оролцсон бөгөөд Европын Холбооны мэргэжилтнүүдтэй хамтран SOCIEUX+-тай техникийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа.

SOCIEUX+ нь хүртээмжтэй, үр дүнтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсруулах, удирдах, хянах чадавхийг сайжруулах зорилгоор богино хугацааны газар дээрх сургалт, арга хэмжээнүүдээр дамжуулан төрийн мэргэжилтнүүдийн хооронд мэдлэг, туршлага солилцох хэрэгсэл юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид Казахстан улстай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Төв Азийн бусад улс орон, Монгол Улсад түншүүдийнхээ сүлжээг өргөжүүлэх сонирхолтой байна” гэж SOCIEUX+ төлөөлөгч х.М.Бреза хэллээ.

Түүнчлэн, уулзалтын үеэр Астана дахь Иргэний санаачлагыг дэмжих төв, Хүүхдийн эрхийг хамгаалах сангийн төлөөлөгчид, бусад Казахстаны оролцогчид SOCIEUX+-тай хамтран ажилласан эерэг туршлагаасаа оролцогчидтой хуваалцав.