images

Элчин сайд Л.Болд Европ-Төв Азийн Тээвэр, Худалдааны Холбооны удирдлагатай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-02-20

248

Элчин сайд Л.Болд 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Европ-Төв Азийн Тээвэр, Худалдааны Холбоо (ECATA)-н үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга х. Лейла Батырбекова болон үүсгэн байгуулагч н. Ливию Ферисел нартай уулзлаа.

Европ-Төв Азийн Тээвэр, Худалдааны Холбоо нь нэг талаас Европын эдийн засгийн бүс, Европын чөлөөт худалдааны холбоо, нөгөө талаас Казахстан Улс, Монгол Улс болон бусад Төв Азийн орнуудын хоорондын тээвэр, худалдаа, эдийн засаг болон санхүүгийн харилцааг дэмжих, нэгтгэх, сурталчлах зорилготой Брюссель хотод байгуулагдсан холбоо юм. Тус холбоо нь Ази, Европыг Каспийн тэнгисээр холбосон алтернатив зам буюу “Дундад коридор” тээвэр, ложистикийн санаачлагыг дэмжин ажиллаж байна.

 Уулзалтаар, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудыг Европ, Төв Азийг холбосон тус тээвэр, ложистикийн санаачлагад нэгдэн орох боломжийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.