images

Элчин сайд Л.Болд Любляна-Гаагийн конвенцод гарын үсэг зурах ёслолд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-02-15

257

Элчин сайд Л.Болд Гааг хотноо 2024 оны 2 дугаар сарын 14-нд болсон Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Любляна-Гаагийн конвенцод гарын үсэг зурах ёслолд оролцов.

Монгол Улс тус конвенцыг үүсгэн байгуулагч Үндсэн бүлэгт Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегал Улстай хамтран ажилласан бөгөөд 2023 оны 5 дугаар сард эцэслэгдсэн тус конвенцод нийт 31 улс гарын үсэг зурж нэгдэн орлоо.  

Элчин сайд Л.Болд тус конвенц олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд улс хоорондын эрх зүйн туслалцааны чухал хэрэглүүр болохыг тэмдэглэж, нэгдэн орсон улс орнуудад баяр хүргэв.