images

Элчин сайд Л.Болд FSE International SA компаний Төслийн менежер н.Николас Вурмтай уулзлаа

ЭСЯ-ны мэдээ

2024-02-14

185

Элчин сайд Л.Болд 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Бельгийн FSE International SA компаний Төслийн менежер н.Николас Вурм болон тус компаниас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Бельгийн Хаант Улсад  богино хугацааны сургалтад хүрэлцэн ирсэн Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн ажилтнуудтай уулзлаа.

Бельгийн Хаант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймагт хэрэгжиж байгаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл нь 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд FSE International компани нь оношилгоо, эмчилгээний төвийн техник хангамжийг нийлүүлэх, төвийн эмч, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна.

 Уулзалтаар, Монгол Улсын “Алсын хараа 2050” хөтөлбөрт заасны дагуу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хангахад бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үүрэг, ач холбогдол их гэдгийг онцолж, цаашид тус хөтөлбөрийг орон нутаг, сум, хороодод үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.