images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-ий Гадаад бодлогын зөвлөх Андресен Гимарастай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-01-27

226

Элчин сайд Л.Болд энэ өдөр /01.26/ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-ий Гадаад бодлогын зөвлөх Андресен Гимарастай Европын Комиссын төв байранд уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэх болон хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.