Элчин сайд Л.Болд Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховски-тэй уулзав
Элчин сайд Л.Болд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Европын Парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховски-тэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.