images

Элчин сайд Л.Болд Бельгийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Франсуй Делхэйтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-01-24

202

Элчин сайд Л.Болд 1 дүгээр сарын 24-ний өдөр Бельгийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Франсуй Делхэйтэй ГХЯ-ны байранд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Мөн цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах уулзалт, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.