images

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-01-19

209

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенриг-ээс тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээнд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр оролцов.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг  уламжилсан бөгөөд Люксембургийн буцалтгүй тусламжаар монголд хэрэгжиж буй зүрх судасны төсөл болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав.