images

Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

ЭСЯ-ны мэдээ

2024-01-10

227

Брюссель хотноо 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн Улс хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Дүрвэгсэд, цагаачлалын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Николе дө Моор, Люксембургийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Консул, олон улсын соёлын харилцааны газрын захирал Жеан Клауде Кюженер, Нидерландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Пиетер Жан Клейвег дө Зваун нар тус тус гарын үсэг зурав. 

Уг хэлэлцээрийг байгуулснаар дипломат болон албан паспорт эзэмшигчид Бельги, Нидерланд, Люксембург Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болно.     

Хэлэлцээрийн төслийн яриа хэлэлцээг анх 2014 онд эхлүүлсэн бөгөөд тус баримт бичиг нь Бенилюксийн орнуудтай хөгжүүлж буй харилцааны эрх зүйн үндсийг сайжруулах төдийгүй иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, Европын Холбоотой түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.