images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч асан Жак Делорыг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

ЭСЯ-ны мэдээ

2024-01-05

226

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч асан Жак Делорыг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, Европын Комиссын төв байран дахь эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.  

Ерөнхийлөгч асан Жак Делор нь 1985-1995 оны хооронд Европын Комиссыг даргалахдаа Европын улс орнуудын хамтын ажиллагаа, нэгдмэл Европыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө зарчмыг тууштай баримталж байсан нь одоогийн Европын холбооны үнэт зүйлс болон үлджээ.

Түүнийг Европын комиссын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх цаг үед буюу 1989 онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосон байдаг. Энэ жил дидломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.