images

Элчин сайд Л.Болд Флүксес группын үйл ажиллагаатай танилцлаа.

ЭСЯ-ны мэдээ

2023-12-27

220

Элчин сайд Л.Болд 12 дугаар сарын 22-ний өдөр Бельгийн байгалийн хий дамжуулах, дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн, эрчим хүчний тэргүүлэгч Флүксес группын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 1929 онд байгуулагдсан бөгөөд Европ даяар нийт 28,000км хийн хоолойгоор байгалийн хийг Франц, Герман, Швейцар зэрэг томоохон улсуудыг хийгээр хангах чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 2022 он гэхэд Флүксес групп нь 2 тэрбум орчим еврогийн жилийн борлуулалтын орлоготой ажилсан бөгөөд Бельги улсын эрчим хүчний тэргүүлэгч болох тус групп сүүлийн жилүүдэд ногоон эрчим хүч, ялангуяа ногоон устөрөгчийн төслүүдэд томоохон хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа билээ. Мөн тус уулзалтын үеэр Бельги дэх Монгол худалдааны танхимын төлөөлөл оролцон туршлага судаллаа.