images

ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ КОНВЕЦОД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН 28 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-29

265

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 28 дугаар чуулган (CSP-28) Нидерландын Хаант Улсын Гааг хотноо гурав дахь өдрөө үргэлжиж байна.

ХЗХБ-ын гишүүн орнууд Химийн зэвсгийн тухай конвенцийн хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар ерөнхий санал шүүмжлэл өрнүүлж, тус байгууллагын 2024-2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийг дэмжин батлав.

Бага хурлын  чуулганд Монгол Улсыг Төлөөлөн оролцож буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд тус байгууллагын Ерөнхий захирал, Элчин сайд Фернандо Ариастай уулзаж ХЗХБ болон Монгол Улсын баримталж буй бодлого, үйл ажллагааны талаар санал солилцов.