images

Монгол Улс, Европын Холбоо “Ойн түншлэлийн тухай” баримт бичигт гарын үсэг зурав

ЭСЯ-ны мэдээ

2022-11-08

319

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр гарын үсэг зурав.

Монгол Улс нь Европын Холбооны Ойн түншлэлийн яриа хэлэлцээнд орж буй анхны азийн улс болж буй бөгөөд энэхүү санамж бичиг нь ойг хамгаалах, сэргээх, ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох давуу талтайгаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсад 80,000 орчим ажлын байр шинээр бий болгох, ойн талбайг зорилтот хэмжээнд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.