images

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Н.Энхболд, Элчин сайд Л.Болд нар Гааг хотноо Нидерландын Олон намын ардчиллын хүрээлэнгийн арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-10

234

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Н.Энхболд, Элчин сайд Л.Болд нар Гааг хотноо 2023 оны 11 дүгээр сарын 9-нд болсон Нидерландын Олон намын ардчиллын хүрээлэнгийн арга хэмжээнд оролцов.  

Тус арга хэмжээнд Гааг дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдээс гадна Лейдинийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Вөүтэр Веенендаал, тус хүрээлэнгийн Синт Юстатиус мужийн улс төрийн яриа хэлэлцээний платформын зохицуулагч, хуульч Нилдх Ардуин нар оролцож, илтгэл тавив.