images

Элчин сайд Л.Болд “Гадаад бодлогын ирээдүй бол феминист” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2023-11-06

257

Элчин сайд Л.Болд 10 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын гаргаж буй Феминист гадаад бодлогын тухай хөтөч номын нээлтэд зориулан тус улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Гадаад бодлогын ирээдүй бол феминист” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

ХБНГУ-аас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Мартин Коттхаус хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Феминист гадаад бодлогын төвийн үүсгэн байгуулагч Кристина Лүнз болон бусад төрийн бус байгууллагын төлөөллүүд илтгэгчээр оролцож, санал солилцов.