images

Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн ээлжит хуралдаан боллоо

ЭСЯ-ны мэдээ

2023-10-24

275

Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн ээлжит хуралдаан энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр Европын парламентын төв байранд боллоо. 

Европын Парламентын гишүүн, парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн дарга Томас Здеховский хурлыг нээв.  

Хурлын үеэр Элчин сайд Л.Болд Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ны өдрүүдэд болох “Монгол-Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт”, Европын Парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын нийгэм цаг үеийн байдал болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, асуултад хариулав.