images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ФЕЙМОНВИЛЛЕ ГРУППЫН ЗАХИРАЛ А.ФЕЙМОНВИЛЛЕТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

320

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ФЕЙМОНВИЛЛЕ ГРУППЫН ЗАХИРАЛ А.ФЕЙМОНВИЛЛЕТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Л.Болд Люксембургийн Феймонвилле группын захирал А.Феймонвиллетэй Люксембург хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, тусгай зориулалтын машин механизм үйлдвэрлэдэг тус группын үйл ажиллагаатай танилцав.

Далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын хувьд хоёр хөршөөсөө эрчим хүч, түлш шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний импортын хамааралтай, мөн экспортын гол орлого нь уул уурхайн салбар, БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай тул эдийн засгаа төрөлжүүлэх бодлого чухлыг дурдаж, тус группын үйлдвэрлэж буй машин механизмыг манай уул уурхайн салбарт ашиглах боломжийн талаар санал солилцлоо.