images

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээнд Бельгийн Монголчууд амжилттай оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2023-10-19

189

Эрхэм хүндэт элчин сайд Л.Болд таны энэ өдрийн амгаланг айлтгая

 

Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн 2023 оны 10 сарын 13-15-ны хооронд Чех улсын Прага хотод зохиогдож амжилттай өндөрлөлөө.12 орноос 38 баг оролцсон тус тэмцээнд Бельгийн монголчуудаа төлөөлөн 3 баг явж амжилттай оролцон насанд хүрэгчдийн ангиллын эр төрөлд алтан медаль мастер ангилалд (+40) хүрэл медаль 3 шилдэг тоглогчийн тусгай шагналтай эргэн ирлээ.

 

2013 онд Бельгийн монголчуудын СҮЛД холбооны санаачлан зохион байгуулж удирдан чиглүүлж явдаг энэ том тэмцээн 9 удаа явагдахад 6 удаа BELGIUM баг аварга 3 удаа мөнгөн медаль хүртэж байсныг дуулгахад таатай байна.Бельгийн монголчуудын Сүлд холбоо нь Европын монголчуудын волейболын холбоог үүсгэн байгуулж УЗ ийг ахалж Монголын волейболын холбооны Европ дахь салбар холбоо болгон албан ёсоор хамтран ажиллаж 2023 оноос улсын зэрэгтэй шүүгч ирж шүүлээ. Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2013(1) 2017(5) онуудад Бельги улсад хийж байсан бөгөөд 2024 онд 10 жилийн ойгоо хийхээр боллоо.

 

Тус тэмцээнд явах BELGIUM багт дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ -даа баярлалаа.

 

Сүлд холбоо