images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН НИДЕРЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД МАРСЭЛ ДЭ ВИНКТЭЙ УУЛЗАВ.

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

294

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН НИДЕРЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД МАРСЭЛ ДЭ ВИНКТЭЙ УУЛЗАВ.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Марсэл дэ Винктэй 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гааг хотноо уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ 2022 онд тохиож буйг тэмдэглээд Монгол Улс Европын Холбоо дахь гол түнш болох Нидерланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов.

Түүнчлэн талууд хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах манай залуу дипломатуудын тоог нэмэх зэрэг хоёр талын харилцааны болон олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ярилцав.