images

Элчин сайд Л.Болд Брюссель дэх БНСУ-ын Соёлын төвийн захирал Ж.Кимтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

268

Элчин сайд Л.Болд Брюссель дэх БНСУ-ын Соёлын төвийн захирал Ж.Кимтэй энэ сарын 28-ны өдөр уулзаж, соёл, сурталчилгааны асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтаар тус Соёлын төвтэй хамтран уран зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг соёл, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж, Бенилюксийн орнуудын үзэгчдэд сурталчлан ажиллахаар тохиров.

Түүнчлэн, түүх, соёл, зан заншлын хувьд ч ижил төстэй зүйл ихтэй үндэстнүүдийн хувьд хоёр улсын уран бүтээлчдээс бүрдсэн нэгдсэн үзүүлбэр, тоглолт хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.