images

БЕНЕЛЮКСИЙН ОРНУУД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “МИНИЙ МОНГОЛ НААДАМ-2023”-ЫН ТАЛААР НААДМЫН КОММИССЫН ГИШҮҮД АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-09-28

301

Бенелюксийн орнууд дахь Монголчуудын “Миний Монгол Наадам-2023” арга хэмжээний хэрэгжилт, дүнгийн талаар наадам зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Антверпен хотноо ажил хэрэгч уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Бельгийн Монголчууд, Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн гишүүд, Бельгийн Хаант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл оролцож Наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэлээ. Түүнчлэн Наадам санхүүгийн тайлантай танилцаж ололт дэвшил, дутагдалтай зүйлсийн талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцан халуун яриа өрнүүлэв. Уулзалтын үеэр төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Э.Нарангэрэл ЭСЯ-ны хамт олонд талархлын бичиг гардууллаа.