images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД, УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДӨР-2022” БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

258

ЭЛЧИН САЙД Л.БОЛД, УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДӨР-2022” БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулагдсан Олон улсын ардчиллын өдөрт зориулсан “Геополитикийн эрин үеийн ардчилал” сэдэвт бага хуралд Элчин сайд Л.Болд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү бага хурлыг Европын Парламент, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, Ардчиллын төлөөх Европын түншлэл болон Ардчиллын төлөөх Европын сан хамтран зохион байгуулсан ба хуралд урилгаар Европын Холбооны Гадаад харилцааны алба, Бүгд Найрамдах Чех Улсын ГХЯ, Залуучуудын холбооны төлөөлөл, Шведийн Хаант Улсын Ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, нар оролцов.

Бага хурлаар геополитикийн өөрчлөлт, ардчиллын ирээдүй, ардчилалд тулгарч буй сорилтууд болон ардчиллыг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд улс орнуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.