images

Элчин сайд Л.Болд Словени Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2023-09-21

254

Элчин сайд Л.Болд 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайд Ноён Жозеф Дрофеникийн урилгаар тус улсын Элчин сайдын яаманд зочилж,

Любляна-Гаагийн конвенц ба Олон улсын эрүүгийн шүүхийн ирээдүй сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Энэ үеэр Румын Улсын Элчин сайд Ноён Лусиан Фату, Швейцар Улсын Элчин сайд Хатагтай Корин Цицеро Бюлер нартай уулзаж, харилцан санал солилцов.