images

Элчин сайд Л.Болд Гааг хотод ажиллав

ЭСЯ-ны мэдээ

2023-09-21

615

Элчин сайд Л.Болд 9 дүгээр сарын 20-ны өдөр Нидерландын Хаант Улсын Гааг хотноо Эстони Улсын Элчин сайд ноён Лаури Кусинг, Эквадор Улсын Элчин сайд ноён Андрес Теран Паррал болон Австрали, Бразил, Ирланд, Тунис, Эль Сальвадор зэрэг улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшүүлж буйг мэдэгдсэн ноот бичгийг гардуулж, холбогдох мэдээллийг уламжлав.

Мөн ОУЭШ-ийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг хийлээ.