images

СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН БРЮССЕЛЛЬ ХОТНОО НЭЭГДЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2023-09-21

223

“Тэнгэрийн гүүр” үзэсгэлэн 09 дүгээр сарын 19-ны өдөр Европын Парламентын төв байранд нээгдлээ.  

Үзэсгэлэнд Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлэгт багтдаг Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд өөрийн орны үнэт өв соёлыг нээлттэй дэлгэн танилцууллаа.

Бельгийн хаант улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам монгол гэрийн тавилга, эд хогшил, уран баримал, залуу уран бүтээлч Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын ур ухаан, сэтгэмж шингэсэн уран бүтээлийн дээжээс дэлгэн үзүүллээ.

Элчин сайд Л.Болд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Монгол Улс  болон Төв Азийн улс орнууд өөрсдийн соёл иргэншлийн өв соёлоо онцлон томилуулж байна. Уг үзэсгэлэн Төв Азийн түүх, соёл иргэншил, зан заншлийг европод таниулах холбох гүүр болж байна. Бидний соёлын үнэт өв бүр, баримт, уран зураг бүр түүхийг өгүүлэх нүүдлийн соёл иргэншлийн олон талт байдал, шинийг санаачлах хосгүй хүсэл тэмүүллийг харууллаа хэмээн онцоллоо.

Уг үзэсгэлэн нь төв Азийн соёлын үнэт зүйлс, өвийг Европын Холбооны улсуудад сурталчилан таниулах замаар бидний харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг дэмжих чухал үйл явдал болж байна хэмээн зохион байгуулагчид дүгнэлээ.  Үзэсгэлэн 2023 оны Есдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэл үргэлжилнэ.