images

Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн ээлжит хуралдаан болов

ЭСЯ-ны мэдээ

2023-09-19

256

Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн ээлжит хуралдаан 09 дүгээр сарын 18-ны өдөр Европын парламентын байранд боллоо. 

Хуралдааны эхэнд Европын парламентын гишүүн, парламент дахь Төв Ази, Монголтой харилцах парламентын бүлгийн дарга Томас Здеховский илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүний дараа элчин сайдууд өөрийн улс орныхоо нөхцөл байдлыг танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал дүгнэлтээ хэллээ. Элчин сайд Л.Болд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа, шийдвэрлэх асуудлуудын талаар үг хэлэв.  

Уг парламентын бүлэгт Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд багтдаг болно.