images

Элчин Сайд Л.Болд Солвэй компаний Дэд Ерөнхийлөгч н.Марсель Халмаг хүлээн авч уулзлаа

ЭСЯ-ны мэдээ

2023-09-13

251

Элчин Сайд Л.Болд электрон зай хураагуур, хагас дамжуулагч, химийн бодисын үйлдвэрлэл, технологийн дэлхийд тэргүүлэгч Солвэй компаний төр болон олон нийтийн харилцаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч н.Марсель Халмаг  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, түүхий эд, ялангуяа ховор металлын олборлолтын салбарт хамтран ажиллах, мөн уул уурхайн бусад салбарт шаардлагатай химийн бодисыг нийлүүлэх, боловсруулахад тус компани Монгол Улстай хамтарч ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.