images

Элчин сайд Л.Болд Монгол Улсын өргөмжит консул Фредерик Лернокст өргөмжит консулын тамга болон батламжийг гардуулж өглөө

ЭСЯ-ны мэдээ

2023-08-04

270

Элчин сайд Л.Болд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бельгийн Хаант Улсын Валүүн мужид ажиллах Монгол Улсын өргөмжит консул Фредерик Лернокст өргөмжит консулын тамга болон батламжийг гардуулж өглөө. Элчин сайд шинэ өргөмжит консулд ажлын өндөр амжилт хүсэж Монгол Бельгийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Фредерик Лернокс Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хэд хэдэн чиглэлд идэвхтэй ажиллахаар төлөвлөсөн тухайгаа танилцууллаа.