images

Элчин сайд Л.Болд Брюсселийн Дипломат Академийн зөвлөх н. Жан де Бранбандертай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-07-28

176

Элчин сайд Л.Болд 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Юкон хуулийн фирмийн захирал, Брюсселийн Дипломат Академийн зөвлөх н. Жан де Бранбандертай уулзлаа. Уулзалтаар байгаль орчныг хамгаалах, ой мод устгалын эсрэг Монгол Улсын санаачилгыг дэмжиж бүс, орон нутгийн хэмжээнд, төвлөрсөн бус, зөөврийн ус цэвэршүүлэх байгууламжийг сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр байгуулах Бельги улсын сайн туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн хүрээний боломж байгаа талаар ярилцлаа. Түүнчлэн, Европын Холбооны олонх улсуудад хэрэглэж байгаа дэвшилтэт цэвэр, бохир усны хоолойн системийг Улаанбаатар хот, орон нутагт хэрэгжүүлэх боломж байгаа талаар н. Брабандер Элчин сайдад танилцууллаа.