images

БЕЛЬГИЙН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-27

228

Элчин сайд Л.Болд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Бельгийн Фламанд Арт Институтийн Гадаад харилцаа болон биет бус өвийн асуудал хариуцсан албаны төлөөлөлтэй уулзав.

Уулзалтад Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Өргөмжит консул Пол Ван Воүв оролцсон бөгөөд талууд тус байгууллага болон хоёр талын соёл, урлагийн чиглэлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллах боломжийн талаар санал солилцов.