images

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-26

229

Люксембургийн Их Гүнт Улсын үндэсний баярыг тохиолдуулан ДТГ-ын тэргүүн нарыг Их Гүн Хенри болон Люксембург хотын дарга нар 2023 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хүлээн авч уулзав.

Элчин сайд Л.Болд энэ үеэр Люксембургийн Гадаад хэргийн сайд Ж.Асселборнтой уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Люксембургийн Их Гүн Хэнрид илгээх үндэсний баярын мэндчилгээг гардуулав.