images

ЭЛЧИН САЙД ЭСТОНИ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-26

229

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Эстони Улсын Ерөнхий Прокурор Андрес Пармасыг хүсэлтийнх нь дагуу энэ 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Тэрээр 2023 оны 12 дугаар сард Нью-Йорк хотноо болох Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд Эстони Улсаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа бөгөөд шүүхийн үр бүтээмжийг дээшлүүлэх, шүүхийн доторх уялдаа холбоог сайжруулах, гэрч, хохирогч нарт үзүүлэх дэмжлэг туслалцааг уян хатан, боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэв.

Тус уулзалтад Эстони Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Артур Кинк байлцав.