images

Элчин сайд Л.Болд Монгол дахь Европын Холбооны Худалдааны Танхим гүйцэтгэх захирал х. Б.Зандантай уулзлаа

ЭСЯ-ны мэдээ

2023-06-20

247

Элчин сайд Л.Болд Монгол дахь Европын Холбооны Худалдааны Танхим (Евро танхим) гүйцэтгэх захирал х. Б.Зандантай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр уулзлаа.

Элчин Сайд Л. Болд Европын Холбоо, Брюссель хотод шинээр байгуулагдсан Монголын Худалдааны танхимын үйл ажиллагааны талаар х.Занданд танилцуулж, Брюссель дэх Худалдааны танхим, Монгол дахь Евро танхимын хамтын ажиллагааны ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ, Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих нэгдсэн бодлого, мэргэжлийн зөвлөмжүүдийг дагахыг Элчин сайд зөвлөлөө. Ялангуяа, Европын Холбооноос ойн түншлэл,  сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдэд онцгойлон анхаарал хандуулж, худалдааны танхимуудын гишүүн байгууллагуудаараа дамжуулан тус хөтөлбөрүүдэд үр дүнтэй, хамтран оролцохыг санал болголоо.     

2023 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохиогдох Олон Улсын Экспортыг Хөгжүүлэх Форумын талаар ярилцаж тус форум нь Монгол Улсын экспортыг дэмжихэд чухал арга хэмжээ болно гэдгийг хоёр тал онцолж, тус форумыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.