images

Элчин сайд Европын парламентын гишүүн Хатагтай Силвана Кош-Мехриныг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-06-01

230

Элчин сайд Л.Болд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Европын парламентын гишүүн, дэд Ерөнхийлөгч асан “Эмэгтэй улс төрийн удирдагчид” /Women Political Leaders/ байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Үүсгэн байгуулагч Хатагтай Силвана Кош-Мехриныг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Хатагтай Силвана Кош-Мехрин “Эмэгтэй улс төрийн удирдагчид” байгууллагын тухай товч танилцуулсан бөгөөд талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал мэдээлэл солилцов.