images

Элчин сайд Европын парламентын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Салватор Де Меотой уулзлаа

ЭСЯ-ны мэдээ

2023-04-26

270

Элчин сайд Л.Болдыг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Европын парламентын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Салватор Де Мео хүлээн авч уулзав.

Уулзалтаар тус ЭСЯ-наас Европын парламентын Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн хороо, Европын парламентын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлэг болон БНКазУ-аас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газартай хамтран Брюссель хотноо зохион байгуулах “Төв Ази дахь Үндсэн хуулийн шинэчлэлийн үйл явц: сургамж ба хэтийн төлөв” сэдэвт семинарын асуудлаар санал мэдээлэл солилцов.