images

Дипломатик Уорлд сэтгүүлийн дугаарыг Элчин сайд Л.Болдод гардуулав

ЭСЯ-ны мэдээ

2023-04-12

274

Бельгийн Дипломатик Уорлд сэтгүүлийн 2023 оны эхний улирлын дугаарыг тус сэтгүүлийн Ерөнхийлөгч Барбара Диетрик 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Элчин сайд Л.Болдод гардуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан гадаад сурталчилгааг суугаа болон хавсран суугаа оронд түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд тус сэтгүүлийн энэ оны эхний дугаарт "Монголд зочлох жил" сэдэвт мэдээллийг нийтлүүлж, Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуанлийг хэвлүүлсэн. Тус сэтгүүл нь Бельгийн нэр хүнд бүхий, жилдээ 80,000 уншигчдад дугаараа хүргэдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм.