images

Европын парламентын Дэд Ерөнхийлөгч Хатагтай Хейди Хаутала Элчин сайд Л.Болдыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-04-12

240

Элчин сайд Л.Болдыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Европын парламентын ардчилал, хүний эрхийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Хатагтай Хейди Хаутала хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагаа өргөжиж, хамтын ажиллагааны механизмууд үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглэв. Элчин сайдын зүгээс 2023 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт”-д Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайеныг урьсныг мэдээлж, айлын талаас өндөр түвшинд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.