images

Элчин сайд Л.Болд ЕХ-ноос Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Маркус Лионенийг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-04-07

209

Монгол Улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Болд 4 дүгээр сарын 6-ны өдөр Европын Холбооноос Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Маркус Лионенийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар 2023 оны 5 дугаар сард Гааг хотноо зохион байгуулагдах 5 дугаар дүгнэлтийн хурлын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудал, Европын Холбооны байр суурь, Монгол Улс, Химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.