images

Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Дэвид Мак Аллистертэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-03-31

229

Элчин сайд Л.Болд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Дэвид Мак Аллистертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Элчин сайдын зүгээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар 2023 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалт”-ын ач холбогдлыг дурдаж, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд урилга илгээснийг мэдээлж, айлын талаас өндөр түвшинд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Гадаад бодлогын байнгын хорооны даргын зүгээс “Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалт”-ыг зохион байгуулах Монгол Улсын санаачилгыг Европын холбооноос сайшаан дэмжиж байгааг нотлов. Мөн Европын парламент, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын ажлын айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлэв.