images

Элчин сайд Л.Болд олон улсын хандивлагчдын бага хуралд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2023-03-22

256

Элчин сайд Л.Болд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Европын Комисс болон Европын Зөвлөлийг даргалж буй Швед Улс хамтран газар хөдлөлтийн гамшигт өртсөн Турк болон Сири Улсад тусламж үзүүлэх зорилгоор Европын Комиссын байранд зохион байгуулсан олон улсын хандивлагчдын бага хуралд оролцов.

Бага хурлын үер ЕХ-ны гишүүн болон бусад бүс нутгийн улс орнууд, НҮБ, олон улсын бусад байгууллагуудын төлөөллүүд Турк болон Сирид учирсан гарз, хохирлыг даван туулах, улмаар сэргээн босголтын ажлыг үргэлжлүүлэхэд нь зориулж санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлэхээ амлав. Хурлын үр дүнд оролцогчид нийт 7 тэрбум еврогийн тусламж олгохоо амласан бөгөөд үүнээс 6,05 тэрбум еврог Турк улсад, үлдсэн 950 сая еврог Сири улсад тус тус буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм. 

Монгол Улсын Засгийн газраас Турк болон Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээхээс гадна 1500 ширхэг дулаан хөнжил, 10 тонн мах, 20 ширхэг монгол гэр зэрэг нэн шаардлагатай эд материалын тусламжийг үзүүлээд байгаа.

Бага хурлын үеэр Элчин сайд Л.Болд Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолутай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжлав.